Бразилын шигшээ бут ниргүүллээ


Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн тун сонирхолтой үргэлжилж байна. 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулагч Бразилын баг дэлхийн гурван удаагийн аварга Германы шигшээ багт  7:1-ийн харьцаатай хожигдлоо.  Ингэснээр Германы шигшээ баг аваргын төлөө тоглохоор шалгарлаа.  Харин дэлхийн таван удаагийн аварга Бразил түүхэндээ зургаан гоолын зөрүүтэй хожигдож, гутамшигтай ялагдал хүлээж байгаагүй билээ. Тэр тусмаа эх орондоо, үнэнч хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө олон гоолын зөрүүтэй хожигдож байсан түүхгүй.  Тоглолтын тухайд эхний 11 дэх минутад Томас Мюллер гоолдож тоглолтыг хошуучилж эхэлсэн юм. Харин тоглолтын 23 дахь минутад Германы шигшээ багын тоглогч Мирослав Клозе дахин нэг гоол орууллаа.  Мөн тоглолтын 24, 26 дахь минутад Тони Кроос, 29 дэх минутад Сами Хедира нар дараалан гоол оруулсан нь ДАШТ-ыг зохион байгуулагч Бразилын багт хүчтэй цохилт өглөө. Харин тэдний эсрэг 90 дэх минутад Бразилын шигшээгийн хагас хамгаалагч Оскар гоол оруулж, эх орондоо нэр төрийн гоол авчирлаа.  Ийнхүү Германы шигшээ Бразилын багыг талбай дээр нь сая сая хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө 7:1-ийн харьцаатай буулган авлаа.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Borgil (103.26.193.21)

    2014-07-09

    GERMAN CH sain bailaa.

  • Фанат (103.26.193.11)

    2014-07-09

    МАШ ИХ ХАРАМСАЖ БАЙНА. НЕЙМАР, СИЛВА БАЙХГҮЙ, ҮНДСЭНДЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН ЭВДЭРСЭН ТУЛ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ АЛДАГДАЖ, СЭТГЭОЭЭР УНАЧИХЛАА. МӨН ХӨЛ БӨМБӨГИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХАНДЛАГААС ХОЦОРЧ БАЙГААГ ХАРУУЛЛАА. БӨМБӨГ БӨӨРӨНХИЙ, ОДОО ЯАЯ ГЭХЭВ. УДАХГҮЙ БРАЗИЛИЙН ШИГШЭЭ ДЭЛХИЙГ ДОНСОЛГОХ БОЛНО. ТОМ ЯЛАГДАР, ТОМ ЯЛАЛТЫН ЭХ БАЙДАГ ДАА.