Даваахүүгийн Баянбатын хонгор азарга түрүүллээ

Адуун сүргийн манлай  азарганы уралдааны түрүү магнай дөнгөж сая баринд орлоо.

Газар газрын  223 шандаст  хүлэг гараанаас гарснаас Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Даваахүүгийн Баянбатын хонгор азарга  түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлсэн бол аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Алдарт уяач Түвдэндоржийн Болдбаатарын халиун,  гуравт Ховд аймгийн Эрдэнбүрэн сумын уугуул Эрдэнэ-Очирын Тамирын хүрэн халзан,  дөрөвт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Содномцэрэнгийн Цэмбэлийн зээрд, айргийн тавд Завхан аймгийн уугуул Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харъяат Бадамын Оргилын оодон халтар тус тус хурдаллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)