Г.Тэмүүлэнгийн халтар соёолон түрүүллээ


Их Монгол улс байгуулагдсаны 808, АХ-ын 93 жилийн ойн баяр их наадмын хурдан соёолон хэдхэн хормын өмнө барианд орлоо. Газар газрын 254 шандаст хүлэг тоосоо өргөж, Архангай аймгийн Ихтамир сумын уяач Ганзоригийн Тэмүүлэнгийн халтар түрүүлэн ирж, тод магнай торгон жолоогоо өргүүллээ. Халтар үрээ даагандаа улс түрүүлж байсан хурдан хүлэг юм. Аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат МУ-ын том манлай уяач Д.Ононгийн зээрд хурдалжээ. Харин айргийн гуравт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уяач Ж.Бат-Эрдэнэгийн ногоон, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Туваанжавын Гантөмөрийн буурал, айргийн тавд  Дорнод аймгийн Баяндун сумын харьяат П.Цэвэгмэдийн хул,тус тус хурдлан ирж, уясан эзэн унасан хүүхэд, наадамчин олноо цэнгүүллээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • naadamchin (82.145.217.3)

    2014-07-12

    etv-giin oyunbaatar uneheer mundag hutlugch tailbarlagch yumaa. tuuniig shagnaldaa