
Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, ардын хувьсгалын 93 жилийн ой,
Үндэсний их баяр наадмын дааганы уралдаан болж өндөрлөлөө. Энэ жилийн
наадамд 280 гаруй даага тоосоо өргөсөн байна. Хурдан дааганы уралдаанд
Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол Улсын тод манлай уяач
Х.Бат-Эрдэнийн хээр даага түрүүлж, аман хүзүүнд Төв аймгийн Бүрэн сумын
харьяат Х.Улам-Өрнөхийн хээр даага давхилаа. Айргийн гуравт Говь-Алтай
аймгийн Баян-Уул сумын харьяат Монгол Улсын Тод манлай уяач
Д.Ганбаатарын хар бор даага, айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Халзан
сумын уяач Ж.Бат-Эрдэнийн хул даага, айргийн тавд Өмнөговь аймгийн
Б.Бадраагийн зээрд даага хурдаллаа.
Сэтгэгдэл (0)