Завханчууд шинэ гарьдаа “Lexus-570” машин, гурван өрөө байраар мялаалаа



Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд үзүүрлэж, Монгол Улсын гарьд цол хүртсэн залуу бөх Ширбазарын Жаргалсайханы үзүүлсэн амжилтыг нутгийн ахан дүүс нь мялаалаа.
Долдугаар сарын 13-ны өдөр Хүй долоон худагт болсон уяачдын баярын үеэр Үндэсний бөхийн барилдаанд үзүүрлэсэн бөхийн бай шагнал болох 10 сая төгрөгийг Баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва гардуулав.
Үүний дараа Завхан аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс нь “Lexus-570” машины түлхүүр гардуулж, гурван өрөө байраар мялаахаа наадамчин олны өмнө амласан.
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, “Монголын ард түмэн залуучуудаараа, залуу бөхчүүдээрээ бахархсан сайхан наадам боллоо. Энэ наадамд манай нутгийн хүү Жаргалсайхан Монгол түмнээ баясгасан сайхан барилдаан үзүүллээ. Тамирчин хүнд бэлтгэл хийх бололцоогоор хангах шаардлага байдаг учраас Нутгийн зөвлөлийн ахан дүүс бид бүхэн ярилцаад Цэнгэлдэх хүрээлэн, Их богд уул, Туул голынхоо ойрхон шиг гурван өрөө байраар мялааж байна.
Мөн тамирчин хүнд бяраас гадна хурдан хөлөг хэрэгтэй. Тийм учраас бид нар ярилцаад “Lexus-570” гэдэг машиныг гардуулж өгье” хэмээн Хүй долоон худагт цугласан наадамчдын өмнө шинэхэн гарьдад будаг нь ханхалсан хурдан хөлгийн түлхүүрийг гардууллаа.
Нутгийн ах, Хөдөлмөрийн сайд шинэхэн гарьдад цолны эрэмбэ, Завхан нутгийнхаа нэрийг бодож улам илүү сайн барилдаж, хайрыг нь дааж явах үүргийг ахмад хүний хувьд, нутгийн зөвлөлийн хувьд Жаргалсайхандаа өгч байна. Хичээгээрэй, миний хүү” хэмээн захилаа.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (15)

  • zochin (103.26.193.10)

    2014-07-17

    Boh mongoliin amidraliig shiidej baigaa yum shig zagnah yum daa

  • zochin (103.26.193.24)

    2014-07-17

    bayar hyrgej amjilt hysie

  • hvnii umiig ooriin um shig tsatsaj b.na (103.26.193.1)

    2014-07-16

    Zvgeer ajil hii baylag bvtee byr baihad uhaanaar yah um gesen setgelgeegee orhi

  • ЗОЧИН ЖС ЖС (112.72.11.67)

    2014-07-16

    АРДЫН ЗАСГИЙН ҮЕД ҮЗҮҮРЛЭСЭН БОЛ ЧИ ЦАЙНЫ ХАЛУУН САВААР ШАГНУУЛААД БАЯРЛАХ Л БАЙСАН. АРЧИЛСАН ЗАСГИЙН ҮЕД ҮЗҮҮРЛЭХЭД Л ЭНЭ ШҮҮ ДЭЭ БУЯН ДААЖ АМЬДАРААРАЙ

  • 111 (202.179.11.222)

    2014-07-16

    Од нь гийх гэдгийг Ш.Жаргалсайхан начин бодитоор харууллаа баяр хүргэе

  • зөв өө (108.240.29.173)

    2014-07-16

    Энэ жилийн наадамд Жаргалсайхан ч түрүүлснээс илүү наадмын чимэг болсон доо.Завханыхан одоо л нэг ухаарч дээ. нөгөө өндөр гарьд даа юу ч өгөөгүй юм бишүү тэр ер нь яасан бэ сүүлийн даваанд үзэгч дунд харагдах шиг болсон

  • zochin (103.26.193.16)

    2014-07-15

    turj yxej baigaa ard tymnee bodoo ch .

  • bek (180.149.78.26)

    2014-07-15

    ovoo shuu amjilt az jargal husie

  • darxan (202.179.10.150)

    2014-07-15

    demjij blaa turuu avaasai gej bodjkiloo gexdee yaxav irex jil xicheegeerei minii duu olon xunii itgel; aldalgui oivorgon zan gargalgui sain beltgel xiigeed avarga arslan bolooroi gej erooe doo uvsiin urd beltgel xiigeed uxaanaa gargaad barildxad garna doo garno

  • бэлтрэг (180.149.97.1)

    2014-07-15

    Ингээд л улсад ямар ч нэмэргүй хөлдүү толгойтой бүдүүн гүзээтэй юмнуудад өндөр шан уралдаж өгдөг солио өвчиэй болцгоодогийн..

  • Gerlee (202.70.46.202)

    2014-07-15

    Zavhanchuud zovhi ni uuduu hvmvvs dee. Tvrvv jiliin naadmiin vzvvr tvrvvg zavhanchuud avsan. Ene jiliin naadmiin vzvvriig avlaa ireh jiliin naadmiin tvrvvg avah boltugai. Zavhanchuud bid halhuudaa manlailan dayar mongoliig hugjvvlehed vnetei huvi nemer oruulah sor bolson hvmvvs shv.

  • арай цамаан байна (202.9.47.177)

    2014-07-15

    ядуу ард түмэндээ ганц төрөх сургууль цэцэрлэг бариад өгчихгүй байж нэг бөхөд л тэрбумаар нь шагнал өгөх нэг ийм онцгой дэмийрэлтэй болчихож.бас ард түмнийг 5 хоног архидуулж элий балай болголоо.тийм л шагнал өгөх гээд мөнгө төгрөг нь бялхаад байгаа юм бол адилхан нөгөө наадмууд болох сур харваа шагай харваа морин ний хүүхдэд бас байр ланд өгөөч.?????????????

  • (103.26.193.3)

    2014-07-14

    Vnen hvchiig vzen amjilt gargawal ok nairaa ih yawj bna nytgiin nertei olgarhyyd mongo ogch oohhsvvlj bna

  • Дархан (27.123.215.222)

    2014-07-14

    Жаргалсайхан үнэнхүү сайхан барилдаж гарьд цолонд хүрлээ Монголын ард түмэн бүгд бахархасан байх гэдэгт эргэлзэхгүй байна Таны цаашдын спортын болон ажил амьдрал чинь сайн сайхан бүхныг хүсэн ерөөе Аварга болоорой

  • намсрай (103.26.193.15)

    2014-07-14

    зовхи нь өөдөө завханчууддаа баярын мэнд хүргье.жаргалсайханд баяр хүргэж ажил амьдралд нь сайн сайхныг ерөөж начин болсон Алдархаан сумын хоёр начиндаа амжилтын дээдий ерөөж эрүүл энх сайн сайхныг хүсье.бид алдархаан сумын харьяат маш их баярлаж байна