С.Батцэцэг алт, Э.Сумьяа мөнгөн медаль хүртлээ
- 2014-08-04
- Спорт
- 0
Польш улсын Домброва Гурнича хотод Вацлав Циолковскийн дурсгалд зориулсан эрэгтэй чөлөөт бөхийн ХХIII дахь болон эмэгтэй чөлөөт бөхийн “Poland Open” ХYIII дахь уламжлалт олон улсын тэмцээн дууслаа. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй чөлөөт бөхийн 61, 70, 86, 125, эмэгтэй чөлөөт бөхийн 53, 58, 63, 75 кг-ын жингүүдийн барилдаан болж манай 6 эмэгтэй бөх дэвжээнд гарч хүч үзсэнээс 63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг алт, 53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа мөнгө, 53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Даваачимэг, 75 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Бурмаа нар хүрэл медаль авлаа. Гавьяат тамирчин С.Батцэцэг УАШТ өнжиж нилээд завсарласан хэдий ч жиндээ босоо бөх хэвээр байгаа гэдгээ дахин нотоллоо. Энэ тэмцээнд манай эмэгтэй баг 11 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож 3 алт, 1 мөнгө, 3 хүрэл нийт 7 медаль авч сайхан амжилт гаргалаа.

Сэтгэгдэл (0)