Хакүхо М.Даваажаргал асрамжийн газрын хүүхдүүдэд тусаллаа
- 2014-08-06
- Спорт
- 0

Улмаар өчигдөр Гацуурт дахь “Бадамлянхуяа” асрамжийн газрын 80 гаруй хүүхдүүдэд өөрийн гарын бэлгийг гардуулж, тэдэндтэй цагийг зугаатай өнгөрүүллээ. Түүнчлэн асрамжийн газрын хүүхдүүд их аварга Хакүхог ирсэнд үнэхээр баярлаж байгаагаа хэлж байв.
Тэд их аварга Хакүхо М.Даваажаргалдаа зориулж бяцхан тоглолт хийсэн нь түүний сэтгэлд хүрч чаджээ. Мөн энэ үеэр их аварга маань хүүхдүүдтэй чин сэтгэлийн халуун дулаан яриа өрнүүлсэн юм.
Хүүхдүүд түүнээс хэрхэн мундаг бөх болох талаар илүүтэй сонирхож асууж байв. Энэ үеэр их аварга Хакүхо М.Даваажаргал тэдэнд хандан “Та нар олон, олон зорилго мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Ах нь цолоо илүү ахиулж, Монгол Японы гүүр болохын төлөө хичээх болно. Сэтгэл сайтай хүний заяа хүртэл сайхан байдаг шүү” хэмээн хүүхдүүдэд урам зориг өгч, захилаа.


















Сэтгэгдэл (1)
(27.123.213.170)
Хэдийгээр Бэлэг өгч байгаа нь сэтгэл шинэгэсэн сайхан зүйл хэдий ч, тийм баян нэр хүндтэй хүний хувьд нийгмийн баталгааг нь хангахаар ирээдүйг нь харсан зүйлд хөрөнгө оруулах хэрэгтэй,