Оскар Писториусын шүүгчийн шийдвэр ирэх сарын 11-нд гарна

Өмнөд Африкийн хөнгөн атлетикийн тамирчин “Илдэн дээр гүйгч” Оскар Писториусын шүүх хурал өнгөрсөн баасан гаригт боллоо.

Писториусын ярьснаар шүүгчийн шийдвэр ирэх сарын 11-нд гарахаар болжээ. Паралимпын аварга тэрбээр гурван сар үерхсэн найз бүсгүйгээ буудан хөнөөсөн гэдэг нь тогтоогдвол насаараа хоригдох ял сонсох гэнэ.

Писториус “Найз бүсгүйгээ урилгагүй зочин хэмээн андууран буудсан” гэжээ. Харин яллагчид Писториусыг найз бүсгүйгээ санаатай хөнөөсөн, шүүхийн өмнө худал мэдүүлэг өгсөн хэргээр яллах санал гаргасан байна.

Х.ЭРДЭНЭ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.26.193.24)

    2014-08-11

    ӨНӨӨДӨР ГАРАХ БАЙНА