С.Хаянгарваа: Гардан тулаанаар хичээллэснээр биеэ хамгаалах чадвар, сэтгэл зүйн бэлтгэлтэй болдог

Гардан тулааны “загалмайлсан эцэг” хэмээн олноо хүндлэгдсэн цагдаагийн хурандаа Санжхүүгийн Хаянгарваатай ярилцлаа. Тэрбээр 1980-аад оны үед Монголд бие хамгаалах урлагийг үүсгэн байгуулсан эрхэм юм. Түүний шавь нар өдгөө дэлхийн орнуудад уралдаан тэмцээнд амжилттай оролцож, нэр алдраа дуурсгаж явна.

 

-Бие хамгаалах урлагийн үүсэл хөгжил тэр дундаа гардан тулаан Монгол Улсад хэдэн онд орж ирсэн гэж үздэг вэ?

 

-Домог ярианаас үзэхэд бие хамгаалах урлаг нь одоогоос 3000 жилийн тэртээ Энэтхэгт бөхийн төрөл маягаар үүссэн. Харин Оросын нутагт Киевийн эзэнт улсын үеэс, Японд дундад зууны үеэс үүссэн гэж үздэг. Дэлхийд 1500 орчим төрлийн бие хамгаалах урлагийн чиглэл буюу урсгал байдаг. Эдгээр нь үүссэн нөхцөл байдал, зорилго, чиглэлээрээ өөр хоорондоо ялгаатай төдийгүй хэрэглэх мэх, суралцах арга барилаараа өвөрмөц онцлогтой хөгжиж ирсэн. Жишээлбэл, кун-фу, ву- шу, каратэ, айкидо, байлдааны самбо зэрэг төрөл байна л даа. Монголд бол Хүннү гүрний үеэс эхлэлтэй гэж болно. Энэ үеэс эхлэн монголчууд цэргийн нарийн зохион байгуулалтад шилжин, дайн тулаан болон бусад зүйлээр шалгарсан баатар эрсийн арга мэхийг өөрийн үр хүүхдэд зааж сургаж эхэлснээр Монгол цэргийн эрдэм гардан тулааны эхлэл үүсч хөгжсөн. Монголд бие хамгаалах урлаг нь зэвсгийн, уналгын, биеийн эрдэм гэсэн гурван чиглэлээр нэгэн цогц урлаг болтлоо хөгжиж чадсан гэж судлаачид үздэг. Гардан тулаан 1990-ээд оноос хойш эрчимтэйгээр хөгжиж байна. Сүүлийн үед холимог, уламжлалт, цэрэг эх орны чиглэлээр илүүтэй хөгжиж байгаа. Миний яриад байгаа гардан тулааны чиглэл бол цэрэг армийн эх орноо, ард түмнээ хамгаалах юм.

 

-Гардан тулааны урлагийн онцлог нь юу вэ?

 

-Ушу, каратэ, таеквондо гээд бие хамгаалах урлагийн бүх төрлөөр хичээллэдэг хүмүүс гардан тулааны дүрмийг зөвшөөрснөөр тэмцээнд оролцох боломжтой. Үүгээрээ их онцлог юм. Манайхан биеэ хамгаална гэхээр бороохой, гав, хутга, шөвөг юу дайралдсанаа хэрэглэж байна. Гардан тулаанаар хичээллэгчид нь зөвхөн өөрөө өөрийгөө хамгаалах чадвар, сэтгэл зүйн бэлтгэлтэй болдог.

 

-Та гардан тулааны холбоодын оролцдог “Сонсогчийн алдар” тэмцээнийг санаачлан зохион байгуулсан. Энэхүү тэмцээнийг чухам яагаад санаачлах болов?

 

-Монголын бие хамгаалах болон тулааны урлагийн холбоод хоорондоо нягт холбоотой ажиллаж, бие биеэсээ туршлага судалж байх үүднээс мөн тамирчдад зиндаа зэрэглэл тогтоох зэрэг үр дагаврыг нь бодож энэ тэмцээнийг зохион байгуулах санаа төрсөн. 1989 оноос хойш тэмцээнийг жил бүр зохион байгуулж байна. 1994 оноос энэхүү тэмцээнд түрүүлсэн гурван тамирчныг Цагдаагийн академид урилгаар суралцуулдаг болгосон.

 

-Багадаа их хөдөлгөөнтэй хүүхэд байв уу. Ер нь яагаад тулааны урлагаар хичээллэсэн юм бэ?

 

-Аравдугаар ангиа төгсөөд ЗХУ-ын Бабушкины Хилийн цэргийн сургуульд 1974 онд элссэн. Дараа нь 1981 онд Дотоод явдлын яамны дээд сургуульд дахин сурсан. Хилийн цэргийн сургуульд явахад улсын хил түгшүүртэй, хятадууд Даманий арал руу довтолсон, Зөвлөлтийн ч, манай ч хилийн асуудал зөрчилдөөнтэй үе таарсан. Энэ үед би ЗХУ-д байлдааны самбо, тусгай бэлтгэлийн гардан тулаанаар хичээллэн, дараа нь каратегийн дугуйланд явдаг болсон. Эндээс л тулааны төрлийг шинжиж эхэлсэн. Надад ЗХУ-ын баатар В.В.Предухен, байлдааны самбог спортын гавьяат мастер А.В.Зарежевский заасан. Эдгээр багш маань их нэр хүндтэй хүмүүс байлаа. “Шереметьев”- ын нисэх онгоцны буудалд онгоц барьцаалсан дээрэмчдийг онгоцны арын утааны яндангаар нь орж хүйс тэмтэрсэн эр бидэнд багшилдаг байсан нь ЗХУ-ын баатар В.В.Предухен юм.

 

-Бие хамгаалах урлагаар хичээллэсэн хүний нүдний харц, явж байх нь хүртэл ондоо шиг санагддаг?

 

-Спортынхон чинь тухайн төрлөөсөө болоод ааш зан, нүдний харц, хөдөлгөөн нь хүртэл өөр өөр шүү дээ. Бөхчүүдийн алхаа гишгээ ондоо байхад боксчдын нүд нь хурц, довтолж буй мэт алхаатай, ялимгүй бөгтөр ч юм шиг нуруутай байх шиг харагддаг.

 

-Монгол хүн гардан тулаанаар хичээллэхдээ хэр сурамгай юм бол?

 

-Монгол хүн багаасаа морь малтай ноцолдож, барилдах зэргээр биеийн хүчний чадвар сайтай болдог. Бас хор шартай, зоригтой, зодоонч маягийн хүмүүс шүү дээ. Гадаадынхантай харьцуулахад шөрмөслөг, халцарч шалбарах нь бага, зузаандуу арьстай, тэвчээртэй.

 

-Өнөөдөр хүн болгон л “Бие хамгаалагч”-тай болох сонирхолтой болчихож. Ер нь эдгээр хамгаалагчдын төвшин хэр байгаа бол. Та хэрхэн дүгнэдэг вэ?

 

-Бие хамгаалагчийг зарлаад ил гаргаад байх зөв ч юм уу, буруу ч юм уу. Хамгаалалтын алба маш нарийн нягт алба байдаг. Жишээ нь, би Ю.Цэдэнбал даргын үед гуравдугаар хэлтэст хичээл зааж байсан. Тэд тодорхой зэвсэг, хамгаалах хэрэгсэл ашигладаг л байсан. Хамгаалагч бүх төрлийн техник хэрэгслийг сайн эзэмшдэг, ашиглаж чаддаг байх ёстой. Мөн төрийн нууцыг ямар ч үед хадгалах чадвартай, хатуу чанд тангараг өргөсөн хүн байдаг. Ийм хүнийг тэр болгон хольж солиод байдаггүй. Ю.Цэдэнбал даргыг насаараа хамгаалсан Нанзад комиссар гэж хойч үедээ үлгэр дууриалал болсон хүнийг жишээ татан ярьж болно.

 

-Таны хэлснийг сонсоод монгол эрчүүдийн талаар асуумаар санагдлаа. Эр хүн гэж ямар хүнийг хэлэх үү?

 

-Би сайн хэлж мэдэхгүй байх. Хэрийн юманд хатуу ханддаг, гүндүүгүй, ухаалаг, тэвчээр хатуужилтай гээд л хүмүүс монгол эрсийг тодорхойлж, дүгнэж харилцдаг. Эр хүн өндөр нам, өргөн бүдүүндээ биш юм л даа. Харин аливаа юмыг хийж чаддаг, хүний сэтгэлийг эвдэхгүй, тууштай гуйвамтгай биш шийдвэртэй итгэл үнэмшилтэй байхад л монгол эр хүний чанар байх болов уу. Кёкүшюзан Батбаяр, Асашёрюү Дагвадорж, боксчин Лхагва гээд дэлхийн бахархал болсон эрс байна. Гэхдээ л өнөөдөр эрчүүд маань нэг л эмзэг, туяхан, худал ярьсан, амар хялбар аргаар аж төрөх гэсэн улс болчихов уу даа гэж эмзэглэдэг. 1970-аад оны армийн эрс өнөөдөр үгүйлэгддэг. Уг нь эрчүүд маань үг даадаг, ямар ч хүнд ажлыг нугалдаг байвал...

 

-Таныг дэлгэцийн бүтээлийн тулаантай хэсэгт ажиллаж байсан гэж сонссон. Энэ талаар сонирхуулаач?

 

-Шавь нарынхаа хамт 1978 онд “Суварган цэнхэр уулс”, 1989 онд “Мандухай цэцэн хатан”, 1996 онд “Мөнх тэнгэрийн хүчин дор”, 1991 онд “Алтан шонхор” кинонд орлон тоглогч, тулааны хэсгийн багш найруулагчаар ажилласан. Мөн Монгол киноны каскадерийн анхны 60 хүнтэй багийг бүрдүүлж байлаа.

 

-Шавь нарын тань зарим хүссэн бүхэн нь орчихдоггүй албанд зүтгэдэг гэж сонссон. Тэднээрээ бахархана биз?

 

-Өөрийнхөө мэдлэгийг зааж сурган, түгээн дэлгэрүүлэн зүтгэж явахад шавь нарынхаа “Багш аа” гэж дуудахыг сонсоод бахархал төрдөг. Багш аа гэсэн тэр сайхан хандлага, итгэл үнэмшил, сурч мэдэх, чадах, амжилтад хүрэх гэсэн эрмэлзлэлийг хайраар хариулах гэдэг шавь нараа амжилтад хүргэх, амьдралд бэлтгэх ухаан чадвар суулгахын төлөө ажиллана, зүтгэнэ гэсэн үг. Би хүнийг хайраар сургаж байснаас хэзээ ч өрөвдөн сургаж байсангүй. Чи хичээлийг толгойд нь битгий заа зүрхэнд нь заагэсэн зарчим бий. Толгойнд нь заавал “Өө хүү минь чи” гээд гуйсаар байгаад дуусна. Зүрхэнд нь хэлбэл нэг юм ойлгоноо доо. Шавь нарын минь тоо одоо тоолохооргүй их болжээ. Гаргасан амжилтыг нь ч яривал маш их. Мэдээж амжилтын эх үүсвэр сайн багш дасгалжуулагчаас шууд хамаардаг. Дэлхийн аварга, мөнгө, хүрэл медальтнууд төрсөн. Тэр бол ондоо зүйл. Олон олон шавь маань хилийн цэрэг, цагдаа, тагнуул, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, батлан хамгаалах, төрийн тусгай хамгаалалтын газруудад ажиллаж байгаа. Хамгийн гол нь юу үлдэх вэ гэдэг чухал. Эх оронд аюул тохиолоо гэж бодоход хэн хамгаалах вэ. Хэдэн бор цэргүүд, цагдаагийнхан л явдаг байхгүй юу. Эднийгээ л зөв бие бялдартай, хатуужил тэвчээртэй болгохыг хүсч явдаг даа. Ер нь багааасаа хичээллэвэл мэдээж үр дүнтэй.

 

-Энэ спортоор эмэгтэй хүн хэр их хичээллэдэг вэ?

 

-“Сонсогчийн алдар” тэмцээнд 1998 оноос эхлэн эмэгтэй сонсогчдыг оролцуулсан. Тэр үед янз бүрийн шүүмжлэлд өртөж л байлаа. Гэхдээ тэртээ тэргүй цэрэг, цагдаагийн сургуульд тулааны урлагийн хичээл заана. Тэд төгсөөд ажлын байранд гарахад энэ бүхэн хэрэг болдог л байхгүй юу. Японы охидын дунд энэ спорт илүү хөгжсөн байдаг юм билээ. Хүйсийн л ялгаатай болохоос ямар ч ялгаа байхгүй.

 

-Шүлэг бичдэг гэсэн. Ярилцлагын төгсгөлд нэг сайхан шүлэг уншаач гэж хүсч байна?

 

-Бололгүй яахав ээ. Би бас цөөнгүй хэдэн шүлэг зохиосон шүү. /инээв/

Залууст хэлэх шүлгэн үгс

Ирээдүйгээ зөгнөх хэрэгтэй

Эргэж ирэхгүй мөч болгоныг

Эндүүрч залхуурч алдаж болохгүй

Хүссэн хүсээгүй ч амьдрах хойно

Хөлөө хугартал тэмцэх хэрэгтэй

Хатуугаас бүү ай

Халуун хүйтнээс бүү шантар

Идэр биедээ бүгдийг сур

Итгэлтэй байж, амьдарч сур

Өөртөө бүрэн итгэ

Өрөөлд бүү атаарх

Санасан болгоноо биелүүлж чадвал

Сайхан амьдрал өөрөө хөтөлнө

 

-Ярилцсанд баярлалаа

Ц.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (29)

  • (103.57.94.40)

    2018-08-23

    Энх тайвний гүүрний хажууд

  • Batka (66.181.160.117)

    2017-08-01

    Klub haana baidag ve? Helj ogch tuslaach baku_batuka@yahoo.com

    2017-08-01

    Энх тайвний гүүрний хажууд

  • Batka (66.181.160.117)

    2017-08-01

    Klub haana baidag ve? Helj ogch tuslaach baku_batuka@yahoo.com

  • Батка (66.181.160.117)

    2017-08-01

    Клуб хаана байдаг вэ? Mail baku_batuka@yahoo.com

  • JvKxSaeQ (5.188.211.62)

    2017-04-02

    L7uOCH lcxbtyfannue, [url=http://yubzluvbagbj.com/]yubzluvbagbj[/url], [link=http://amfjxsvnjrkx.com/]amfjxsvnjrkx[/link], http://ghjyosbfzxzv.com/

  • XdompBDJkueBeQpiBW (5.188.211.14)

    2017-02-21

    LHbtaR skniwgyezklm, [url=http://mxhcozsdwxdh.com/]mxhcozsdwxdh[/url], [link=http://qiasfftrdufr.com/]qiasfftrdufr[/link], http://hfrjsuixdwxq.com/

  • JxeMRDwtBjcyGm (5.188.211.11)

    2017-02-21

    EzqHTH jgzwhiruaqkj, [url=http://gacvbdvzpbyf.com/]gacvbdvzpbyf[/url], [link=http://loboraxqpxyq.com/]loboraxqpxyq[/link], http://dwgzsguqdent.com/

  • SfPecgBFKqLZOZM (5.188.211.13)

    2017-02-21

    yCMXMh gowhgxgjkwuh, [url=http://adyqtwcfkkyc.com/]adyqtwcfkkyc[/url], [link=http://egedupkauezu.com/]egedupkauezu[/link], http://grvtuvuhlkhp.com/

  • jGLPHuIPlIAhAVpdc (5.188.211.15)

    2017-02-21

    bjowZs surdvtjqwwud, [url=http://mmgonxecwjfy.com/]mmgonxecwjfy[/url], [link=http://qiedduqbsaka.com/]qiedduqbsaka[/link], http://dyazssrxvnra.com/

  • XVxuNAJeMIQRobPMWr (5.188.211.10)

    2017-02-21

    KbZw1V dvqvqhjwwcqo, [url=http://lbgrvvzhftrr.com/]lbgrvvzhftrr[/url], [link=http://uxwblrnytbpk.com/]uxwblrnytbpk[/link], http://eobstnbmsera.com/

  • mVYNuWHFjkgjAjiaCR (5.188.211.14)

    2017-02-21

    sNyyEf ldsqptdpztuf, [url=http://yqoseuxsqgqr.com/]yqoseuxsqgqr[/url], [link=http://puucsadonmvh.com/]puucsadonmvh[/link], http://jfvokmuyxzkh.com/

  • HtfkrEkJVyfXagW (5.188.211.11)

    2017-02-21

    WfHkx6 tafrufseupvp, [url=http://ouwdneolhxbt.com/]ouwdneolhxbt[/url], [link=http://wigjeazpgtqq.com/]wigjeazpgtqq[/link], http://hwnqmilsuqov.com/

  • kEMVMkVCkRhhIXUNv (5.188.211.13)

    2017-02-21

    dLrKWY ggtxyyjkqoak, [url=http://cgycsjorazvs.com/]cgycsjorazvs[/url], [link=http://rzwcxvhjdkzy.com/]rzwcxvhjdkzy[/link], http://auibtzepoojp.com/

  • mXopuMDU (5.188.211.15)

    2017-02-21

    ZaICUz kjhkqmsrtxer, [url=http://pxfhzfbkrrmy.com/]pxfhzfbkrrmy[/url], [link=http://znsakokgwdsc.com/]znsakokgwdsc[/link], http://iheuvkoojfoq.com/

  • USqZqZuhRFsUB (5.188.211.10)

    2017-02-21

    F6AyWT khptoybxuehu, [url=http://tlxpftrkzpxq.com/]tlxpftrkzpxq[/url], [link=http://aqkjnagzlopr.com/]aqkjnagzlopr[/link], http://whfznnijbevc.com/

  • sNeZfEyQJIhEKrsJGh (5.188.211.39)

    2017-02-19

    9v2yyG http://www.FyLitCl7Pf7ojQdDUOLQOuaxTXbj5iNG.com

  • TgcNxOMG (5.188.211.16)

    2017-02-02

    irfTnI zjfvckgdoatn, [url=http://gnxkiqoalure.com/]gnxkiqoalure[/url], [link=http://ljqgpvuplwhs.com/]ljqgpvuplwhs[/link], http://hgsvxfadwvad.com/

  • IkgXGaEmmfos (5.188.211.10)

    2017-02-02

    5HmEnI jvvlwurvoqea, [url=http://bwkcrpkiuicl.com/]bwkcrpkiuicl[/url], [link=http://fcfwgpzuwjip.com/]fcfwgpzuwjip[/link], http://ypetgeqwayls.com/

  • bORmnBNUjCIfuRRHB (5.188.211.37)

    2017-02-02

    IlMWHP evwsorznfflv, [url=http://mubpzqnqocwx.com/]mubpzqnqocwx[/url], [link=http://ihnbttpxscfd.com/]ihnbttpxscfd[/link], http://wfsblljvosnl.com/

  • UaHsxNcbQGK (5.188.211.10)

    2017-02-01

    KkCmQ1 http://www.y7YwKx7Pm6OnyJvolbcwrWdoEnRF29pb.com

  • LFGlnVHpGQban (5.188.211.43)

    2017-01-29

    1qoFlH http://www.y7YwKx7Pm6OnyJvolbcwrWdoEnRF29pb.com

  • kygoNqwBDQZYLPVGMQ (5.188.211.24)

    2017-01-29

    HC5NtP http://www.y7YwKx7Pm6OnyJvolbcwrWdoEnRF29pb.com

  • PqaGObhbig (5.188.211.10)

    2017-01-28

    WwRS8c qbctgirbchbv, [url=http://pfigyztznlsz.com/]pfigyztznlsz[/url], [link=http://vhtwjtlexwts.com/]vhtwjtlexwts[/link], http://mshtttohkugz.com/

  • PkdPpSXRq (5.101.0.130)

    2017-01-26

    U73lhM vijmokehqzbd, [url=http://segraojwdfin.com/]segraojwdfin[/url], [link=http://uifiumxlezdf.com/]uifiumxlezdf[/link], http://zmuyvpxizzdh.com/

  • eoaNocnJoIejLhpJDgR (188.143.232.21)

    2017-01-10

    NnYru8 fogsfmphsyad, [url=http://dibyectxitfc.com/]dibyectxitfc[/url], [link=http://oeaqiubspsvx.com/]oeaqiubspsvx[/link], http://mgikbxcpjijm.com/

  • (178.137.80.131)

    2017-01-07

    Авторизуйтесь для получения доступа. Не совсем точно будет сказать, что именно она поставила Тане голос, но многие ее советы она помнит. Между прочим, молниезащита "Омега" имеет длительную гарантию от производителя. Как избавиться от артрита Существуют тысячи заболеваний и все они имеют общие функциональные признаки: нарушение биоэнергетического баланса и ослабление иммунной системы. За счет такого воздействия, проводимого руками, аппаратами, непосредственно на поверхности тела человека, достигается лечебный, иной эффект. Книга "45секундная презентация" очень популярна среди сетевиков! Наша задача сознательно выбирать образы, которые входят в нашу жизнь и наш дом. Да посмотрите же вы все, что твориться в мире, что твориться вокруг вас! На семинарах будут затронуты все трудные темы, с которыми могут столкнуться преподаватели в классе: как подойти к культурному компоненту, что делать, чтобы увеличить активность учеников, каковы наиболее сложные моменты в грамматике для иностранцев и как их объяснить на уроке, и т. Этот бывший вор учил хозяев бизнеса, как предупредить данный вид потерь — и они трепетали. Читайте также в нашем каталоге: Откуда берутся фамилии Самый известный русский маринист Иван Айвазовский. Астрологи называют такое явление -"разделенный опыт". Одно из главных правильных критериев вашего верного пути является осуществление такой деятельности, такой работы, где будет возможность создание и обеспечение себя и своей семьи источником пассивного дохода. Тот, кто не знает чешский язык практически не имеет шансов на хорошую работу. При разногласиях оба партнера стремятся договориться, найти компромисс или общее решение. Обращайте внимание, указано ли грудное вскармливание (лактация) в противопоказаниях. Как научить ребенка играть со сверстниками? Прививки, или вакцинация животных предотвращает столкновение животного с вредными микроорганизмами. Константин Носов, говоря о повышении результативности работы предприятия, тоже делает акцент на персонале компании. Самый бюджетный вариант из всех доступных на рынке. Можете делать сами, но можете и купить у авторов. Мы будем заниматься только текстами, но до такой степени комплексно, что достаточно скоро исключим необходимость обращения к кому-то ещё. Это довольно редкое явление, однако именно поэтому и очень значимое. Вряд ли этот режим подойдёт при поиске генератора для дачи или дома, но знать о нём всё же полезно. Радиатор, внутреннего блок является испарителем. При правильном использовании тележка платформенная может работать в течение долгого времени. Кардинально улучшить вашу внешность с помощью отбеливания зубов, решить любые сложные стоматологические задачи, восстановить утраченные зубы. Но помните, как у Пушкина? Губка двусторонняя, с одной стороны более жесткая, с другой мягкая. Автодороги - вот наше будущее! шампунь 911 луковый в алтуфьево в москве электро удочку куртки армани мужские китай плашка для дюймовой цилиндрической резьбы 8 unf в краснодаре в калуге средство для химической чистки дымохода печи

  • uvArXakFwyFdQeSOmM (188.143.232.35)

    2016-12-31

    z8NtI9 http://www.FyLitCl7Pf7ojQdDUOLQOuaxTXbj5iNG.com

  • Ayat (202.21.106.140)

    2016-06-08

    sain banuuu tulaaanyyy elselt awj baygam bolbuuu

  • M (103.26.193.22)

    2014-09-04

    bie hamgaalah chigleleer suraltsmaar baidag haana ochwol deer we? orsiin bezkontaktnii boy gj spetsnaziin ex vvd zaagad baih ym manaid baidag bolow u? bas orosiin A.E. Taras, Vadim starov, Lavrov nariin hicheelvvdees suraltsmaar baina.