Шилдэг 16 баг тодрох өнөөдрийн тоглолтуудын хуваарь
- 2014-09-04
- Спорт
- 0

Өнөөдөр FIBA World Cup 2014-ийн хэсгийн сүүлчийн тоглолтууд болж, Шилдэг 16-д шалгарах багууд тодорно!
Одоогийн байдлаар 3-хан багийн байрлал баттай болоод байгаа ба А хэсгийг Испани тэргүүлж, Бразил 2-оор гарах бол АНУ C хэсгийг тэргүүлж гарах юм. Бусад 13 багийн байрлал өнөөдрийн тоглолтуудаас хамаарна!
А хэсгийн хувьд өнөөдөр дараахи 3 тоглолт болно:
1. Бразил vs Египт - 21.30 цагаас
2. Иран vs Франц - 00.00 цагаас
3. Серб vs Испани - 04.00 цагаас
Энэ хэсгээс Испани 1-ээр, Бразил 2-оор гарах нь баттай болоод байгааг дээр хэлсэн. Харин 3, 4-ийн төлөө Франц, Серб, Иран гэсэн багууд өрсөлдөж байгаа ба 00.00 цагаас болох тоглолтоос бүх зүйл хамаарна. Ираны хувьд хожигдох эрхгүй тоглолтыг Францын эсрэг хийх бөгөөд хэрэв хожиж чадвал хэсгээс гарах боломжоо хадгалж, Сербийн шигшээ нэг ч хожигдолгүй яваа Испанийг хожих шаардлагатай болох юм.
Иран Францыг хожиж чадах болов уу???
B хэсгийн хувьд өнөөдөр дараахи 3 тоглолт болно:
1. Сенегал vs Филиппин - 20.00 цагаас
2. Хорват vs Пуэрто Рико - 00.00 цагаас
3. Аргентин vs Грек - 04.00 цагаас
Энэ хэсгийн хувьд хэсгээ хэн нь тэргүүлэхээ үзэх тулаан Аргентин, Грекийн шигшээ багуудын хооронд болох гэж байна. Харин Пуэрто Рико хожигдох эрхгүй тоглолтыг Хорватын эсрэг хийх гэж байгаа ба хэрэв тэд хожил авч чадвал байдал сонирхолтой болж ирнэ. Филиппиний шигшээ энэ тэмцээнд маш сайн өрсөлдсөн ч 4 тоглолтонд бүгдэд нь маш ойрхон хожигдож, тэмцээнийг орхих нь тодорхой болоод байна. Гэхдээ тэд Сенегалыг хожвол Пуэрто Рикод боломжийг гаргаж өгөх юм.
Аль баг нь энэ хэсгээс мултрах бол???
С хэсгийн хувьд өнөөдөр дараахи 3 тоглолт болно:
1. Финланд vs Шинэ Зеланд - 21.00 цагаас
2. Украин vs АНУ - 23.30 цагаас
3. Турк vs Доминик - 03.30 цагаас
Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү

Сэтгэгдэл (0)