“Blue Wolves” 20 мянган ам.долларын шагнал хүртэв

“Tiger street football Mongolia 2014” гудамжны хөлбөмбөгийн тэмцээн өнгөрсөн сарын 30-ны өдөр Монголд болсон. Тэмцээнд манай улсаас “Blue Wolves” тэргүүтэй хоёр баг оролцсоноос “Хөх чононууд” шигшээ оролцох эрхтэй болж, Сингапурыг зорьсон. Тэгвэл Монголын “Blue Wolves” баг “Tiger street football 2014” тэмцээнд дэд байрыг эзэлж мөнгөн медаль, 20 мянган ам.долларын шагнал хүртжээ. Ингэснээр Азийн улсуудын хамгийн шилдэг багууд оролцсон тэмцээнд түүхэн амжилт үзүүлж байгаа юм. Энэ удаагийн тэмцээний тэргүүн байрт Вьетнамын баг шалгарсан бол гутгаар байрыг Камбожийн баг эзэлжээ.

 

Б.Сэлэнгэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (150.129.141.7)

    2016-04-15

    БГАИБА₮АДАА БОЛОН БАГИЙНХАНД БАЯР ХҮРГЭЕ