Их мастер Т.Батчимэг VI байрт шалгарлаа

Арабын нэгдсэн Эмират улсын Шаржах хотод дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гран-При тэмцээний энэ оны гурав дахь цуврал наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 6-ны хооронд болж өнгөрлөө. “Том цом”-ын энэ оны гурав дахь цуврал тэмцээнд дэлхийн шилдэг 12 шатарчин оролцсон юм.

 

Эх орноо төлөөлөн Үндэсний шигшээ баг, “Мончесс” клуб, “Сүлд” спорт хорооны тамирчин их мастер Т.Батчимэг оролцож, зургадугаар байрт шалгарлаа.

 

Т.Батчимэг сүүлийн өргөө Энэтхэгийн Харика Дронаваллитай тоглож, хожигдсоноор зургадугаар байрт шалгарсан байна. Тэмцээнийг БНХАУ-ын Жу Вэнжун 8.5 оноогоор тэргүүлж, дэлхийн аварга Хоу Ифань, Энэтхэгийн Харика Дронавалли нар II, III байрт шалгарчээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)