Чөлөөт бөхийн ДАШТ-ээс хоёр хүрэл медаль хүртлээ

Бөхийн чөлөөт барилдааны эрэгтэйчүүдийн 44 дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөлөө.  Энэ удаагийн ДАШТ-нд өнгөрсөн жилийн тэмцээнд V байр эзэлж байсан Э.Ням-Очир /61 кг/ хүрэл медаль хүртэж, өнгөрсөн жил Монголын багийн эрчүүдээс цор ганцаараа медалийн тавцанд зогсож байсан Г.Мандахнаран /65 кг/ хошой хүрэл медальтан боллоо.
Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг ДАШТ-д ирсэн 106 орноос багийн дүнгээр зургаадугаарт жагссан юм. Өнөөдөр эмэгтэйчүүдийн  аварга тодрох бөгөөд олон нийт эмэгтэй тамирчдыг медалийн буухиаг үргэлжлүүлнэ гэж найдаж байгаа билээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)