О.Бурмаа хошой хүрэл медаль хүртлээ

Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекийн Ташкент хотноо эмэгтэйчүүдийн тэмцээнээр үргэлжилж байгаа.

Өчигдөр эмэгтэйчүүдийн 53, 58, 75 кг жингийн барилдаан болж, Монголын бөхчүүдээс 75 кг-ын жинд өрсөлдсөн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин О.Бурмаа хүрэл медалийн төлөө  Колумбийн бөх А.Олаяг 3:0 харьцаагаар ялж, ДАШТ-с хоёр дахь хүрэл медалиа хүртлээ.

Манай бөх мөнгөн медалийн төлөөх барилдаанд Бразилийн бөх Алинэ Да Силвад 2:5-ын харьцаагаар ялагдсанаар хүрэл медалийн төлөө өрсөлдөж, ийнхүү Монголын эмэгтэйчүүдийн энэ тэмцээнээс хүртэж буй хоёр дахь медалийг эх орондоо авчирлаа.
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (182.160.3.11)

    2014-09-12

    BAYR HURGEI

  • зочин (202.131.232.150)

    2014-09-12

    Баяр хүргэе.

  • Darkhan-Uul aimag (27.123.213.129)

    2014-09-12

    Bayar hurgey. Baharhmaar saihan amjilt uzuuljee. Ohid hovguudeeree baharhaj bn.Onoodor ohiduud maani bas l medali hurtetsgeene dee. Altan medali ahiad avnaa manaihan. Amjilt...