Мэргэн буучид багаараа мөнгөн медаль хүртлээ

Буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж дүнгээ гаргалаа. Тэмцээний сүүлчийн өдөр манай эмэгтэйчүүд хурдан буудлагын төрөлд оролцож30 сум буудав. Энэ дасгалд гавьяат тамирчин О.Гүндэгмаа, олон улсын хэмжээний мастер Ц.Мөнхзул, олон улсын хэмжээний мастер Т.Баярцэцэг нарын бүрэлдэхүүнтэй Монголын тамирчид багийн дүнгээр1739 оноо авч, анх удаа мөнгөн медаль хүртлээ. Харин Хятадын баг1741 оноогоор аваргалж, БНСУ-ын баг1734 оноогоор хүрэл медалийн эзэн болжээ. Монголын мэргэн бууч бүсгүйчүүд1998 онд яг энэ дасгалдаа дэлхийн аваргын хүрэл медаль хүртэж байсан юм. Тэмцээний спорт гар бууны25 метрийн дасгалд нийт98 тамирчин оролцсоноос манай тамирчид хувийн дүнгээр, олон улсын хэмжээний мастер Ц.Мөнхзул582 оноогоор ес, гавьяат тамирчин О.Гүндэгмаа581 оноогоор13, олон улсын хэмжээний мастер Т.Баярцэцэг576 оноогоор33 дугаар байрт шалгарсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)