Боксчид хүрэл медалийн болзол хангаад байна

ОХУ-ын Якутск хотноо боксын оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.

Одоогоор манай таван тамирчин хүрэл медалийн болзол ханган, мөнгөн медалийн төлөө тулалдахаар болоод байна. Эрэгтэйчүүдийн49 кг-д Г.Ариунболд, 52 кг-д А.Нурлан, 56 кг-д Б.Билгүүн, эмэгтэйчүүдийн 51 кг-д Т.Болортуул, 60 кг-д М.Гүндэгмаа нар хүрэл медалийн болзол хангасан байна.

Харин Б.Жавхлан Францын М.Девигнауд 3:0-ээр, О.Батзориг Оросын Р.Юлдашевт3:0-ээр дийлдэж үзэгчдийн суудалд шилжсэн байна.

 

Б.СИЙЛЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)