Мэргэн буудагч Ч.Нарантуяа алтан медаль хүртлээ


“Инчён 2014” Азийн зуны спортын XVII наадам тав дахь өдрөө үргэлжилж байна. Монголын багийн алтан медалийн буухиаг мэргэн буудагч Чулуунбадрахын Нарантуяа үргэлжлүүллээ. Тэрбээр өнөө өглөө явагдсан 50 метрт хэвтээ байрлалаас 60 сум буудах эмэгтэйчүүдийн дасгалд 624.1 оноогоор алтан медаль хүртэж, төрийнхөө далбааг Инчёны тэнгэрт мандууллаа. Энэ дасгалд ОУХМ Г.Нандинцэцэг 611 оноогоор 28-р байр, ОУХМ О.Янжинлхам 607.8 оноогоор 39-р байрт шалгарлаа. Нийт 13 баг буудсанаас манай баг V байрт шалгарчээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)