Н.Түвшинбаярын хүү Т.Манлай: Аав аа, сайн байна
- 2014-09-24
- Спорт
- 0

Азийн наадамд манай Олимпийн аварга Н.Түвшинбаяр -100 кг-д барилдаж алтан медаль хүртсэн билээ. Тэрээр дөрөв дэх барилдаанаа Какахстаны бөх Раков Максимтай хийж, торгуулиар ялсан юм.
Азийн наадам болж буй Инчён хотноо түүнийг дэмжихээр эхнэр болон том хүү нь очжээ. Тэрээр медаль авсныхаа дараа “Эхнэр хүү хоёр маань ирж дэмжсэн нь их хүч өглөө” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Аваргыг ялалт байгуулсны дараа том хүү Т.Манлайгаас “Аавдаа юу гэж хэлэх вэ” гэж асуухад “Аав аа, сайн байна” гэж өхөөрдөм хариулав.

Сэтгэгдэл (3)
ANU (173.73.103.198)
EGDUUTEI HUURHUN HUU BAINA.AMJILT HUSIE ABARGADAA.
(202.70.46.205)
Duu ni estoi aaviinha shiir.g hataah huu baigaada avargiin ger buld azjargal eruul enhiig husie
иргэн (202.70.38.94)
Аав шигээ сайн бөх болоорой.Амжилт хүсье Түвшинбаярт.