Санчирын талаар Bleacher Report сайтанд ингэж бичжээ

"Анхаарлын төвд байгаа тоглогчид

Тунгалагийн Санчир, Монгол

Т.Санчир нь 21.4 оноог дунджилж байгаа ба шилдэг оноо түүгчдийн нэг юм. Тэмцээний турш тэр хамгийн тэсрэлттэй довтлогчдын нэг байсаар ирлээ. Түүний багтаа оруулах хувь нэмэр зөвхөн оноо байсангүй. ТСанчир 7.6 самбараас бөмбөг авалт дунджилдагаараа 5-р байранд бичигдэж байгаа юм.

Азийн сагсан бөмбөгийн блогчин Ник Бедард 25 настай энэ залууг өөрийн Бүх Азийн багтаа сонгосон байна:

”Ник Бедардын жиргээ: Монголын Т.Санчир албан ёсоор миний Бүх Азийн багт орлоо. 25 настай энэ залуу сагсыг үнэхээр тоглож чаддаг юм байна.”

Тоглогчдыг үнэлэхэд дутуу ойлгогддог нэг зүйл бол тухайн тоглогч хэр ойр ойрхон алдааг авч чадаж байгаа явдал юм. Энэ нь ерөнхийдөө тухайн тоглогчийг өрсөлдөгчид нь ямар аюултай гэдгийг ойлгож байгааг илтгэдэг. Таван тоглолтод Санчир өрсөлдөгчдөөсөө нүд бүлтийлгэм 34 алдааг авч чаджээ. Энэ нь нэг тоглолтонд 6.8 алдаа гэсэн үг юм. Түүний араас бичигдэж байгаа тоглогч 5.7 алдааг дунджилж байгаа юм.

Монголын багийн амжилт Т.Санчирын тоглолтоос ихээхэн хамаарах нь ойлгомжтой. Хэрэв тэр муу тогловол, баг тэр чигээрээ муу тоглоно."

Энэ нийтлэлийг Жозеф Закер сэтгүүлч өнөөдөр бичсэн ба түүний нийтлэлүүд BleacherReport дээр 65 сая удаа уншигдсан юм байна

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • 12345 (180.235.184.5)

    2014-09-26

    Үнэхээр мундаг гайхалтай тоглолт үзүүлж байсан.Чи шүү Санчираа.Амжилт хүсье.

  • link (182.160.5.25)

    2014-09-26

    http://bleacherreport.com/articles/2211155-asian-games-2014-basketball-schedule-previewing-mens-quarterfinal-round?search_query=sanchir

  • link (182.160.5.25)

    2014-09-26

    Link ni haana bnaa?