Н.Төгсцогт эхний ялалтаа авлаа

Манай тамирчин Н.Төгсцогт Туркменистаны боксчин Якуб Мередовыг 3:0-ийн харьцаагаар хожлоо. Тэрээр 56 кг-ын жинд хөх булангаас гарч тоглосон юм. 56 кг-д 21 боксчин өрсөлдөж байгаа бөгөөд Н.Төгсцогт эхний даваанд гоц мөргөсөн юм.

Өнөөдөр С.Эрдэнэбаяр, Д.Отгондалай нар рингэнд гарна. 60 кг-д тоглох ОУХМ Д.Отгондалай эхний даваанд Туркменстаны боксчин Шохрат Дурдиевтэй тоглоно. Түүний жинд 24 боксчин бий. 

Харин 81 кг-д 13 тамирчин тулалдана. Энэ жинд тоглох ОУХМ С.Эрдэнэбаяр өнөөдөр дэлхийн хүрэл, Азийн аварга Узбекийн Ойбек Мамазулуновтой оноолт таарсан юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)