Д.Отгондалай ялалт байгуулж, мөнгөн медалийн төлөө тулалдан
- 2014-09-29
- Спорт
- 0
Өмнөд Солонгосын Инчён хотноо Азийн спортын 17 дугаар наадам үргэлжилж байна. Өнөөдөр манай гурван ширэн бээлийтэн Инчёны рингэнд гарч тулалдана.
Дөнгөж сая эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд хүч үзсэн Д.Отгондалай Киргизстаны тамирчин Сулайманбек Акзолтай тулалдаж, 3:0-ээр буулгаж авсанаар хагас шигшээд үлдлээ. Ийнхүү манай тамирчин шилдэг дөрөвт үлдэж, хүрэл медалийн болзол хангаад байна. .
Манай тамирчин гурван үеийн турш шүүгчийн 100 хувийн саналаар 3:0-ээр буулгаж авсан юм. Манай тамирчин хагас шигшээд Япон болон Хятадын тамирчдын аль ялсантай нь мөнгөн медалийн төлөө тулалдах юм.


Сэтгэгдэл (0)