Ж.Чулуунбат шөвгийн наймд үлдлээ

Азийн спортын 17 дугаар наадмын чөлөөт бөхийн тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэгвэл дөнгөж сая эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд хүч үзэж байгаа манай шилдэг бөх Ж.Чулуунбат Саудын Арабын бөх Мухаммед Салемтай барилдаж, цэвэр ялсанаар шөвгийн наймд шалгарч үлдлээ. Манай бөх өрсөлдөгчөө 32 секундэд цэвэр ялсанаар дараагийн шатанд Ираны бөх Парвизтэй барилдахаар учраа таараад байна.

Энэ өдөр эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд хүч үзсэн Д.Гомбодорж Солонгосын бөх Ли Сан Кютэй барилдаж, 7:3-аар, эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд хүч үзсэн Т.Түвшинтулга 1/8 шигшээд Энэтэхгийн бөх Байжрангтай барилдаж ялагдлаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)