Д.Отгондалай алтан медалийн төлөө тулалдана

БНСУ-ын Инчон хотноо болж буй 17 дахь удаагийн Азийн наадмын Боксын 60 кг-ын жинд өрсөлдөж буй ОУХМ Д.Отгондалай өнөөдөр Азийн аваргын төлөө тулалдана. Тэрбээр манай ширэн бээлийтнүүдийн сүүлчийн найдвар болоод байгаа билээ.

 

 Тэгвэл манай тамирчин Филиппиний боксчин Чарли Суарестай тоглох юм.  Өнөөдөр Боксын 49 кг, 52 кг, 56 кг 60 кг зэрэг 10 жингийн алтан медалийн төлөөх тоглолт болох бөгөөд тэмцээн Улаанбаатарын цагаар 13.00 цагаас эхэлнэ. Манай тамирчин Д.Отгондалай дөрөв дэх тулаанд рингэнд гарах юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)