Ц.Оюунгэрэл сайд өдөржин инээмсэглэв
- 2014-10-03
- Спорт
- 0
Соёл спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл ихэд баясгалантай өнжив. Н.Алтанхуяг сайд Засгийн газрынхаа бүтцэд өөрчлөлт оруулна хэмээн мэдэгдсэнээс хойш хөмсөг зангидан явах болсон тэрбээр өчигдөр тун чиг додигор өнжлөө.
Эрхэм сайд маань өчигдөр таарсан бүхэнтэйгээ маш баясгалантайгаар инээмсэглэн мэндчилж байсан бөгөөд ихэд сэтгэл хангалуун байгаа нь харагдаж байлаа. Н.Алтанхуяг сайдын бүтцийн өөрчлөлтөд багтаагүй нь түүнийг ийнхүү баярлуулсан бололтой.
Учир нь, засгийн бүтцэд өөрчлөлт оруулах яриа гарахтай зэрэгцэн ямар яамыг нэгтгэх талаар таавар явж эхэлсэн бөгөөд татан буулгаж, нэгтгэх яамны тоонд түүний толгойлдог Соёл спорт, аялал жуулчлалын яам багтаад байсан ч ийнхүү хэвээр үлдэж байгаа юм.
Удтал айдас тээж явсан сайд маань бүтцийн өөрчлөлтөд өртөөгүйдээ ч тэрүү Төрийн ордныг инээмсэглэлээрээ чимж өнжлөө.
М.ӨЛЗИЙ

Сэтгэгдэл (4)
irgen (112.72.11.103)
eebeegiin nuutc amragiig hasaad haychihval aluulalgvi dee.
Bat (64.179.211.95)
Bagtaagaachee kakaka
zo (150.129.142.112)
zailuulaach ene neg hachin ymig yuu hiisen geed bailgaad baigaa ym be
(103.229.123.127)
жаахнаар барахгүй гажиг гар