Д.Отгондалай алтан медалийн эзэн боллоо
- 2014-10-03
- Спорт
- 0
“Инчён-2014” Азийн наадамд манай баг тамирчид амжилттай оролцож байна. Дөнгөж сая ОУХМ Д.Отгондалай 60 кг жингийн аваргын алтан медалийн төлөө Филиппиний боксчин Чарли Суарестай тулалдаж ялалт байгууллаа.
ОУХМ Д.Отгондалай эхний даваанд хийлж, Туркменстаны боксчин Шохрат Дурдиевыг ялж, шөвгийн наймд шалгарсан юм. Улмаар Киргизстаны боксчин Акзол Сулайманбекийг ялж, Азийн наадмын хүрэл медалийн болзол хангасан. Өчигдөр Лондоны олимпийн хүрэл медальт Японы Сатоши Шимизүтэй мөнгөн медалийн төлөө тулалдаж, хожсон юм.

Д.Бүрэн

Сэтгэгдэл (1)
(150.129.140.244)
bayr hurgie mundag ymaa