Боксын тамирчид өнөөдөр эх орондоо ирнэ

"Инчён-2014" Азийн зуны спортын 17 дахь удаагийн наадам өчигдөр хаалтаа хийлээ. Дөрвөн жилд нэг удаа болдог тус наадамд Ази тивийн 45 орны 12 мянга гаруй тамирчин спортын 36 төрөлд 439 багц медалийн төлөө өрсөлдсөн юм.

234 тамирчны бүрэлдэхүүнтэй манай баг тамирчид энэ удаагийн зуны спортын наадмаас таван алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл медаль хүртэж, 45 орноос 16 дугаар байрт жагссан амжилт үзүүллээ. Баг тамирчдын түрүүч эх орондоо ирээд байгаа бол өнөөдөр сүүлийн баг тамирчид болох боксын тамирчид эх орондоо ирнэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)