Котошюү Японы иргэн болж ояката болно
- 2014-10-07
- Спорт
- 0
Японы мэргэжлийн сүмод Европын бөхчүүдээс хамгийн өндөр амжилт гарган озэки цол хүртсэн Котошюү энэ оны гуравдугаар сард гэмтлийн улмаас сүмог орхисон. Харин түүний зодог тайлах ёслол өнгөрсөн амралтын өдөр Токио хотод боллоо . Энэ үеэр 350 хүн үсэнд нь хүрч , хамгийн сүүлд Садогатакэ ояката магэ үсийг нь авсан байна. 2008 оны тавдугаар сарын тэмцээнд түрүүлж озэки цол хүртэж байсан Котоошюү 68, 69 дэх их аварга Асашёорюү, Хакухо хоёртой нэгэн цаг үед өрсөлдөж хүчтэй бөх байсан. Тэрбээр ёслолын үеэр “ Та бүхний дэмжлэгтэйгээр 12 жил барилдлаа. Үнэхээр их баярлаж байна” гэжээ. Өдгөө 31 настай Болгар озэки 2005 онд мэргэжлийн сүмод орж 18 дахь башёдоо озэки цол хүртсэн нь дээд амжилт байв. Гэвч олон удаагийн бэртлийн улмаас дээгүүр барилдаж чадалгүй зодог тайлсан ч Японы иргэн болж ояката болно гэдгээ албан ёсоор мэдэгджээ .
Б.СИЙЛЭН

Сэтгэгдэл (0)