Д.Дагвадорж: Т.Санчирт Японд тоглох санал ирж байна

Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадорж “Инчён-2014” Азийн наадмын сагсан бөмбөгийн төрөлд амжилттай оролцсон Монголын шигшээ багийн тоглогч Т.Санчирт Японд тоглох санал ирсэн тухай өөрийн “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Чадварлаг тоглолтоороо Инчёны наадамд ялгарч, ямархуу тоглогч вэ гэдгээ харуулж чадсан Т.Санчир эх орондоо ирээд хэвлэлийн хуралд оролцсон юм. 

Гадаадын багуудаас тоглох санал ирсэн үү хэмээх асуултад тэрбээр хариулахдаа “Одоогоор надад албан ёсны санал ирээгүй байгаа. Би өөрөө Монголынхоо нэрийн өмнөөс тоглодог, үндэсний лигийн тамирчин учраас хэрвээ гадны багаас санал ирвэл багийнхантайгаа ярилцаж байж шийдэх асуудал” хэмээн хариулсан билээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • kkk (150.129.143.160)

    2014-10-07

    9909-1459