Азийн паралимпийн наадамд есөн төрөлд өрсөлдөнө

“Инчён-2014” паралимпийн Азийн зуны спортын хоёрдугаар наадам БНСУ-ын Инчён хотноо энэ сарын 18-24 ний хооронд болно. Наадамд Монгол улсыг төлөөлөн есөн төрлөөр 61 тамирчин, 15 дасгалжуулагч, багийн штабын ажилтан 4, эмч 2, хэвлэлийн төлөөлөгч 4, ширээний теннисийн олон улсын шүүгч хоёр зэрэг нийт 90 хүний бүрэлдэхүүнтэйгээр энэ сарын 14-нд БНСУ-ыг зорих гэж байна.

Тус наадамд 42 орны 4500 гаруй тамирчид спортын 23 төрлөөр хүчээ сорих ба ялсан тамирчдад “Рио-2016” паралимпийн наадмын эрхийг олгох ажээ.  Манай улс уг наадамд жудо, байт харваа, буудлага, хөнгөн атлетик, суугаа волейбол, пауерлимфтинг болон хонхот бөмбөг, ширээний теннис, усанд сэлэлтийн төрөлд тамирчид хурд, хүчээ сорих юм байна.

Тамирчдад Монгол Улсын Засгийн газар, Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас зардалд нь дэмжлэг үзүүлж 140 сая төгрөгийг шийдвэрлэн өгчээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)