Нью-Йоркийн марафонд нуман хөлтэй Монгол бүсгүй түрүүллээ
- 2014-11-04
- Спорт
- 0

АНУ-ын Нью-Йорк хотноо зохиогдсон “TCS New York marathon”-д Монгол Улсаа төлөөлөн П.Энхманлай болон О.Саранчулуун нар оролцохоор явсан.
Дэлхийд чансаагаараа гуравдугаарт ордог энэхүү марафонд эх орноо төлөөлөн тэргэнцэртэй болон нуман хөлтэй тамирчин анх удаа оролцохдоо өндөр амжилт гаргажээ.
Нью-Йоркийн марафон арваннэгдүгээр сарын 2-нд эхэлж 70000 хүн оролцсон байна.
Энэхүү марафонд нуман хөлтэй Монгол бүсгүй 42км замыг 8:15 цаг туулж өөрийн төрөлд түрүүлсэн гэсэн сайхан мэдээллийг АНУ-д амьдардаг Монгол бүсгүй манайд ирүүллээ.
П.Энхманлайгийн хувьд 2 цаг 15 минутын амжилтаар тэргэнцэртэй тамирчдын төрөлд эхний 20-д орсон байна.
Марафоныг дэлхий даяар NBC-5 сувгаар шууд дамжуулсан байна.





Сэтгэгдэл (0)