Серхио Агуэрог шилдэг довтлогчоор нэрлэв
- 2014-11-05
- Спорт
- 0

Английн Премьер лигийн түүхэн дэх хамгийн шилдэг довтлогчдын жагсаалтыг танилцууллаа. Уг жагсаалтыг довтлогчдын гоолдож байгаа үзүүлэлтээр нь гаргасан бөгөөд шилдгээр нь “Манчестер Сити” клубийн Аргентин довтлогч Серхио Агуэро тодорсон байна. Тэрбээр нийт 6782 минут тоглохдоо 62 гоол оруулсан буюу 109.39 минут тутамд нэг гоол оруулсан үзүүлэлтээр ийнхүү тэргүүн байр эзэлжээ.
Б.СИЙЛЭН

Сэтгэгдэл (0)