Морьт харваачид ДАШТ-ийг өнжинө
- 2014-11-06
- Спорт
- 0

Манай улсын морьт харваачид БНСУ-д зохион байгуулах дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй болжээ. Тэдэнд виз олгохгүй болсноос ийм байдалд хүрсэн байна. Морьт харваачид 2005 онд Солонгост болсон тэмцээнд анх удаа оролцохдоо 5-6 дугаар байрт оржээ. 2007 онд Польшид болсон тэмцээнд Ш. Цогтхүү, Н. Даваадорж нар 11,12 дугаар байр эзэлсэн байна. 2008, 2010 онд Монголд болсон тэмцээнд япон хүн түрүүлсэн сонин баримт ч байх юм. 2010 онд Германд болсон тэмцээнээс Б.Болдбаатар хоёрдугаар байр эзлэн цом хүртжээ. Мөн тэр зунаа Японд болсон Дэлхийн аваргын тэмцээнд Б.Болдбаатар түрүүлжээ.
Б.Сэлэнгэ

Сэтгэгдэл (0)