Гүйцэтгэх хорооны хурлыг Н.Лалович удирдахаар болжээ

ОХУ-ын нийслэл Москва хотод дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх хорооны хурал болно. Хурлыг тус холбооны ерөнхийлөгч Н.Лалович удирдан явуулахаар болжээ. Оросын бөхийн нэгдсэн төрлүүдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, “Бөх-2020” ажлын хэсгийн ахлагч Георгий Брюсов ярилцлага өгөхдөө“Европын үндэснүүдийн цомын төлөө тэмцээний үеэр маш чухал үйл явдал болно. Ташкент хотод их хурлаар шинэчлэгдсэн Гүйцэтгэх хорооны гишүүдийн хуралд ерөнхийлөгч Л.Лалович, Европийн Европын бөхийн холбооны ерөнхийлөгч Ц.Ценов, таван дэд ерөнхийлөгч түүний дотор Михиал Мамиашвили, Наталья Яригына нар оролцоно. Хурлаар “Бүх нийтийн спорт”, “Эмэгтэйчүүд ба спорт” гэсэн хоёр комисс, Үндэсний бөхийн төрлүүдийн хороог байгуулж Техникийн хороо, Шүүгчдийн зөвлөлийн хурал мөн болно”” хэмээн онцлон дурджээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)