“Үндэсний супер лиг” тав хоногоор хойшиллоо
- 2014-11-13
- Спорт
- 0

МҮСБХ-ны“Үндэсний супер лиг” 2014-2015 оны улирлын тоглолт энэ сарын 14-нд буюу баасан гаригт эхлэх тов гараад байсан ч хойшиллоо. Учир нь шинэ улирлын лигийн тоглолтод оролцох багуудын легионер тоглогчдын нислэгийн хуваарьт тааруулан түр хойшлуулах хүсэлт гаргасныг МҮСБХ хүлээн авчээ. Иймээс лигийн тоглолтын нээлтийг энэ сарын19-ний өдрийг хүртэл хойшлуулсан байна. Супер лигийн нээлтийн ажиллагаа 19-ний лхагва гаригийн 18.00 цагт Спортын төв ордонд болох юм.

Сэтгэгдэл (0)