Шведийн шилдэг хөлбөмбөгчин Златан Ибрахимович
- 2014-11-13
- Спорт
- 0
Шведийн шигшээ багийн супер од Златан Ибрахимович Шведийн шилдэг хөлбөмбөгчийн шагналыг хүртлээ. Тэрбээр уг шагналыг сүүлийн найман жил ийнхүү дараалан хүртэж байгаа нь энэ юм.
33 настай довтлогчийн хувьд өнгөрсөн улиралд клубийнхээ төлөө 51 тоглолтод оролцож, 45 гоол хийсэн байна.
Мөн дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог 2014 оны ”Bal-lon d’Or” шагналын төлөө өрсөлдөх 23 тамирчны нэгээр нэрлэгдээд байгаа билээ. Гэхдээ тэрбээр энэ улиралд бэртэл гэмтлийн улмаас болж төдийлөн олон тоглолтод оролцоогүй байгаа.
Б.НОМУУН

Сэтгэгдэл (1)
Златан (202.21.106.167)
Хөгширөх тусмаа чангарч байнаа.