Какүрюү М.Ананд ганц ч унаагүй башёг тэргүүлж байна
- 2014-11-16
- Спорт
- 0

Мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын тэмцээн Японы Фүкүока хотноо үргэлжилж байна. Кюүшюү башёгийн долоон өдрийн дараах байдлаар нэг ч унаагүй ганц бөх байгаа нь ёкозүна Какүрюү М.Ананд юм. Тэрээр башёг долоон даваатай тэргүүлж байгаа бол түүний араас 6 даваа, нэг унаатай ёкозүна Хакүхо, озэки Кисэносато нарын 6 бөх удаалж байна.
Тэмцээний долоо дахь өдөр буюу өчигдөр ёкозүна Какүрюү М.Ананд Хакүхог даваад байсан Такаясүтай таараад байсан бөгөөд түүнийг дэвжээнээс тун төвөггүй түлхэж, гаргаснаар долоо дахь даваагаа авсан. Мөн энэ өдөр шинэхэн сэкивакэ Ичиножёо А.Ичинноров комүсүби Икиойгоор дөрөв дэх, Кёкүтэнхо Н.Цэвэгням Эндогоор зургаа дахь даваагаа авсан юм.
Ийнхүү башёг долоон өдрийн дараах байдлаар ёкозүна Какүрюү М.Ананд ганцаараа 7 даваатай тэргүүлж байгаа бол ёкозүна Хакүхо, озэки Кисэносато нарын 6 бөх 6 даваа, нэг унаатай удаалж байна.

Сэтгэгдэл (0)