С.Бямбацэрэн алтан медаль хүртэж, 10 мянган ам.долларын эзэн боллоо

ОХУ-ын Чуваш улсын тэргүүн М.В.Игнатьевийн нэрэмжит, эмэгтэй бөхчүүдийн Оросын цомын нээлттэй тэмцээн энэ сарын 14-15-ны өдрүүдэд Чуваш улсын Новочебоксарск хотноо боллоо. Энэхүү тэмцээнд олон улсын хэмжээний мастер Сүндэвийн Бямбацэрэн гайхамшигтай барилдаан хийж, алтан медалийн тавцанд зогслоо.

 

Тэрбээр нийт 4 барилдаан хийж, финалийн барилдаанд ОХУ-ын шилдэг бех Дэлхийн аваргын менген медальт Валерия Кобловаг 4:1 оноогоор яллаа. Манай бөх 2013 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд энэ бөхөд ялагдаж байсан юм. Мөн тэмцээний 53 кг-ын жинд хүч үзсэн олон улсын хэмжээний мастер А.Батцэцэг хүрэл медаль хүртлээ.

 

Энэхүү тэмцээн нь 120 мянган ам.долларын шагналын сантай байсан ба түрүүлсэн бөх 10 мянган ам.долларын шагнал хүртсэн бол хүрэл медаль зүүсэн тамирчин мянган ам.долларын эзэн болсон юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)