Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр мөнгөн медаль хүртлээ

Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээнүүдийн нэг болох Чэжүгийн гран-при өндөрлөлөө. Өмнөд Солонгосын татамид 42 орны 278 тамирчин зодоглосон бөгөөд манай улсаас эрэгтэй 13, эмэгтэй таван жүдоч хүч үзлээ. Өчигдөр эрэгтэйчүүдийн 100 кг-д Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр мөнгөн  медаль хүртсэн байна. Түүнээс өмнө 60 кг-д Гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Г.Хэрлэн, 81 кг-д Н.Дагвасүрэн нар хүрэл медаль хүртлээ. Одоо манай тамирчид токиогийн "Их дуулга" тэмцээнд оролцох юм. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)