Ичиножёо А.Ичинноровт хурдан удмын даага бэлэглэжээ

 Мэргэжлийн сумогийн дэвжээнд амжилттай барилдаж байгаа Ичиножёо А.Ичинноровт Монгол Улсын алдарт уяач Э.Ганбат хурдан удамт зээрд даага бэлэглэлээ. Зээрд даага нь морин тойруулгын “Буурал нармайт” хэмээх гүүний төлийн төл юм байна. Гал зээрд даагыг Э.Ганбатын дотны анд Алдарт уяач Жамбага Ичинноровын аав Ш.Алтанхуягт гардуулан өгөхдөө “Хүлгийн шинжээс хүртэлцэн төрсөн энэ идэрхэн хүлэгийн босоо цагаан хийморь тэнгэрлэг заяат монгол хүвүүний амжилтыг үргэлж бадраан тэтгэж яваг” гэж билэгтэй ерөөл дэвшүүлэнгээ, “Дорнын цэнхэр талд төрж, Хэрлэнгийн усаар ундаалж өссөн унага тунгалаг Тамирын усыг ууж, Хангайн нурууны соргог билчээрт идээшлэн өсч, цуут хурдан хүлэг болоорой” гэж ерөөжээ. Э.Ганбат эдүгээ АНУ-ын морин тойруулгын уралдаанд “Макс” группын “Sky Blue Mongolia”, “Mongolian star”, “Queen of Mongolia” болон“Mongolian Satuday” зэрэг хурдан морьдыг уяж, уралдуулан олон түрүү аваад байгаа юм. Мөн тэрбээр Монголд хурдан угшлын адуу бий болгох зорилгоор үржил селекцийн ажлыг олон жил хийж, торгон сүрэг бүрдүүлээд байгааг хурдан морь сонирхогчид мэднэ. Түүний торгон сүргээс нийт 20 гаруй адуу улс, бүсийн уралдаанд түрүүлж, айрагдаад байгаа юм.

 

Б.НОМУУН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (103.229.120.39)

    2014-12-09

    khen urjil selegtsiin ajil hiij hurdan udam gargaad bainaa setguulchee