Цагдаа нар Азийн аваргад амжилттай оролцов

Ази тивийн аварга шалгаруулах“Код” кара-тегийн тэмцээн БНХАУ-ын Шанхай хотноо боллоо. Тэмцээнд манай улсаас Тусгай ажиллагааны газрын гурван тамирчин, алба хаагч нар амжилттай оролцоод иржээ. Тусгай ажиллагааны газрын алба хаагч цагдаагийн ахмад Н.Отгонбаатар мөнгөн медаль, цагдаагийн хошууч М.Баттүшиг хүрэл медаль, аварга н.Соёлбаатар хагас финалд шалгаран16-д орсон амжилт үзүүлсэн байна. Цагдаагийн ахмад Н.Отгонбаатарын хувьд армийн тулааны аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэн, Азийн Аваргаас анхны мөнгөн медаль цом авч байгаа юм. Тэрбээр энэ спортоор 2007 оноос хойш хичээллэж байгаа ажээ.

 

Ц.ЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)