О.Насанбурмаад гурван өрөө байрны түлхүүр гардууллаа

Монголын чөлөөт бөхийн холбоо өнгөрсөн ням гаригт шинэ жилийн баяраа тэмдэглэлээ. Энэ үеэр “Алтай констракшн” компанийн ерөнхий захирал Х.Бат-Эрдэнэ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн С.Цэрэнчимэдэд тус холбооны өмнөөс хоёр өрөө байр бэлэглэж байгаагаа дуулгасан. Тэгвэл өчигдөр “Алтай констракшн” компаниас дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой медальт, гавьяат тамирчин О.Насабурмаад гурван өрөө байрны түлхүүр гардуулан өглөө. О.Насанбурмаа “Алтай констракшн” компанийн нэр дээр таван жилийн турш тэмцээн уралдаанд оролцоод байгаа аж. 

 

Б.НОМУУН 
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)