Өнөөдөр Ерөнхийлөгчийн цомын төлөөх бөхийн барилдаан болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх шилдэг 128 бөхийн барилдаан жил бүрийн 12-р сарын 29-нд болдог уламжлал тогтсон. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын барилдаан өнөөдөр 14 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Дөрөвдэх удаагаа болох энэхүү барилдаанд чансаагаараа тэргүүлсэн улс аймгийн алдар цолтой шилдгийн шилдэг 128 хүчтэн зодоглоно. Барилдааныг Ерөнхийлөгчийн тамгын газар, Монголын Үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгуулна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)