Жүдо бөхийн УАШТ болно
- 2015-01-05
- Спорт
- 0

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 9-11-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болж, жүдочид Монгол Улсын аварга хэмээх цолны төлөө өрсөлдөнө. Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг 1978 оноос хойш 38 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Эмэгтэйчүүдийн хувьд 1993 оноос хойшхи 23 дахь улсын аварга юм байна. Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тамирчин энэ онд эх орноо төлөөлөн тив, дэлхийн олон тэмцээнд өрсөлдөх эрхээ авах гэнэ.

Сэтгэгдэл (0)