“О.Баасанхүүг дэмжинэ”

Шинэ оны босгон дээр УИХ-ын байнгын хороодын дарга нар солигдож үүрэгт ажлаа хүлээн аваад байгаа билээ.  Харин УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргыг томилоогүй 2015 онтой золгосон.  Уг байнгын хорооны даргад УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг О.Баасанхүү гишүүнийг нэр дэвшүүлсэн.  Харамсалтай нь УИХ-ын нэгдсэн чуулганы ирц хүрээгүй улмаас түүнийг байнгын хорооны даргаар томилж чадаагүй юм.  Тэгвэл “Шударга ёс” эвсэл уг асуудлыг өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн байна.   Тус бүлэг өмнөх шийдвэрээ бататган О.Баасанхүү гишүүнийг УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн хэмээн бүлгийн дарга Н.Батцэрэг онцолсон. Тэрбээр “Тухайн албан тушаалд нэр дэвшиж буй хүнд намууд хүндэтгэлтэй хандах ёстой.  Парламентыг хэд хэдэн нам бүрдүүлж байгаа.  Тиймээс нэг нэгнийхээ нэр дэвшүүлсэн хүнийг  хүндлэх хэрэгтэй. Өргөдлийн байнгын хорооны даргыг энэ долоо хоногт томилох байх” гэлээ.

 

Д.Анар 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)