Жерард Америкт хөлбөмбөг тоглоно
- 2015-01-05
- Спорт
- 0

“Ливерпүл” болон Английн шигшээ багийн хагас хамгаалагч Стивен Жерард Хойд Америкийн хөлбөмбөгийн лигт тоглохоор шийдвэрлэснээ мэдэгджээ. Энэ тухай Английн хөлбөмбөгийн багийн “Твиттер” хуудаснаа мэдээлсэн байна. “Улаанууд”-ын баг түүнийг энэ улиралд гэрээ нь дуусгавар болсны дараа явахаар болсон тухай энэ сарын 2-ны өдөр зарласан юм. Түүнчлэн Жерардыг “Нью-Йорк Ред Буллс” баг бүрэлдэхүүндээ авахаар төлөвлөж буйг урьд нь мэдээлж байв. Жерард “Ливерпүл” багт найман настайдаа орж, түүнээс хойш “улаанууд”-ын төлөө 695 тоглолтод оролцож, өрсөлдөгчдийнхөө хаалганд 180 бөмбөг оруулсан байна. Тэрбээр багийн хамт 2005 онд Аваргуудын лиг, Английн цом, супер цомын тэмцээнд тэргүүлсэн амжилт гаргасан аж.
Д.Болд

Сэтгэгдэл (2)
Хөлбөмбөг (202.170.80.25)
Энэ зурагны эзэн бол Жерард Пике гэдэг хөлбөмбөгчин. Шакирагийн нөхөр. Харин энэ мэдээний эзэн бол Стивен Жеррард гэдэг өөр хөлбөмбөгчин. зургаа солиорой
(202.131.247.82)
***** steven gerard-iig yariad gerard pique-iin zurgiig tavitsan aaaain hahaha