А.Сүхбат, Г.Өсөхбаяр хоёрыг яаж эрэмбэлсэн тухай МҮБХ-ны мэдэгдэл
- 2015-01-06
- Спорт
- 0
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар өнгөрсөн наадмын өмнө А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарт дархан аварга цол хүртээсэн. Тэр үеэс эхлэн нэг өдөр адилхан цол авсан хоёр аваргыг хэрхэн эрэмбэлэх талаар бөх сонирхогчдын дунд маргаан дэгдэж эхэлсэн юм. Учир нь дархан аварга А.Сүхбат нь аварга болон далай, даян цолуудыг Г.Өсөхбаяраасаа түрүүлж хүртсэн байдаг. Тиймээс жижиг хэмээх А.Сүхбат аваргыг зүүний магнайд гарах ёстой хэмээн үзэж байсан. Харин МҮБХ үүнээс өөрөөр буюу "Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм"-ийн дагуу улсын наадамд хэн олон давсан бөхийг нь урд нь эрэмбэлжээ. Тиймээс дархан аварга Г.Өсөхбаяр нь А.Сүхбатын өмнө гарч байгаа аж.
Ингээд МҮБХ олон сар маргаан тарьсан энэ асуудлыг хэрхэн шийдсэн талаарх мэдэгдэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар ижилхэн даян аварга цолтой байх үедээ нэг өдөр дархан аварга цолыг зарлигаар авсан. Энэ хоёр бехийг эрэмбэлэхдээ Монгол улсын Засгийн газрын 2003 оны 164 дүгээр тогтоолоор баталсан “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 3.6.1-д “ижил цолтой бөхчүүдээс тухайн цолны болзлоо олон биелүүлснийг, энэхүү нөхцөл ижил байвал доод давааг олон давсныг эхэнд нь ... эрэмбэлнэ” гэсэн заалтыг баримталсан. Энэ заалт нь бөхийг эрэмбэлэхдээ түрүүлж цолны болзол хангаснаар нь биш, харин хэн нь илүү амжилт гаргасныг нь өмнө нь эрэмбэлэхээр журамласан заалт юм.
Дээрх хоёр бөхийн тухайд ижилхэн даян аварга цолтой байхдаа нэг өдөр, нэг цаг хугацаанд дархан аварга цолыг зэрэг авч байгаа учраас өмнөх амжилтыг нь харгалзан эрэмбэлэх нь туйлын ойлгомжтой юм. Өмнө нь хоёр бөх хоёулаа ижилхэн даян аварга цолтой, тэгэхдээ Г.Өсөхбаяр улсын наадамд 3 удаа 8 давсан, 4 удаа долоо давсан, А.Сүхбат улсын наадамд 8 даваагүй, 3 удаа долоо давсан амжилттай байсан учраас Г.Өсөхбаяр А.Сүхбатын өмнө эрэмбэлэгдэх нь хэн ч эргэлзэх зүйл биш билээ.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 7.9-д “Энэ хуулийн 7.8-д заасан амжилтын эрэмбээр ам авах заалт нь дархан аварга цолтонд хамаарахгүй” гэж заасан байдаг. Энэ заалт дархан аварга цол хүртсэний дараа барилдаж үзүүлсэн амжилтаар бөхчүүдийг дахин эрэмбэлэхгүй, хуучин эрэмбийг хадгална гэсэн утгатай зохицуулалт юм. Ийнхүү бид дээрх хоёр бөхийн эрэмбийг тогтоохдоо одсю хүчин төгөлдер мөрдөж буй хууль, дүрмийн заалтыг баримталснаа дахин албан ёсоор нотолж байна.
Дашрамд тэмдэглэхэд улсын наадамд түрүүлсэн амжилтыг тооцохдоо нэг удаа 10 давж аварга болсныг нэг удаа ес давж арслан болоод дахин ес давж аварга болсонтой адилтган үздэг бөгөөд дээрх байдлаар тооцсон амжилтаараа улсын аварга Д.Сумъяабазар О.Балжиннямын өмнө, О.Балжинням С.Мөнхбатын өмнө, С.Мөнхбат Г.Эрхэмбаярын өмнө эрэмбэтэй байгаа болно. Энэхүү тайлбарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдер хүргүүлсэн болно.
МҮБХ

Сэтгэгдэл (5)
zochin (112.72.15.30)
hutguuruud
ББББ (202.179.0.238)
Монгол бөхийн уламжлал бүрмөсөн алдагдсан. Бөхчүүдийн нүнжиг жудаг уламжлал үнэхээр авах зүйлгүй болсон гэдгийг ард түмэн хүлээн зөвшөөрөөд байна.
бб (202.21.113.110)
одоо болно бид мэднэ шүү дээ 2 сайхан аврагаа хир тоос болгоод яах юм бэ тэр Нямдоржтой л ярь
бөх сонирхогч (202.170.69.196)
Энэ Нямдорж түүнийг тойрон хүрээлэгчид монгол бөхийг уламжлалгүй, жудаггүй, ёс суртахуунгүй болгочихоод тэр заваан юмандаа ерөнхийлөгчийг хутгаад өөрөө ард нь хор найруулаад суугаад байх юм.Бат-эрдэнэ та хоёр хор хутгаж байж хууль хулгайгаар гэнэт батлуулсан. Бат-эрдэнэ, Өсөхбаяр нарт зориулж шахааны барьц зэрэг олон хорлолтой заалтыг дүрмэнд шургуулсан. Одоо үүнийгээ хэзээч өөрчилж чадахгүй учир Нямдорж зайлах л хэрэгтэй.
(202.179.23.180)
Нэгдүгээрт аваргуудыг эрэмбэлэхгүй гэсэн дүрэмтэй шиг санагдахын.Баянаа аврага Мөөеөө аврагыг амлаж болохнээ дээ. Хоёрдугаарт иймэрхүү новшын хууль санаачилдагаа болих ёстой. Том Сүхбат хуулийг нь бариад үндсэн хуулийн цэц рүү хандвал яахуу та нар. Тэгш ойгоор түрүүлсэн гэж Балжаад аврага өгөөд Сүхбат хоосон үлдуу биз дээ. Азжаргал 9 даваад арслан болсондог. Мөнх-Эрдэнэ 9 давж үзээгүй мөртөө бас арслан болсондог. Гантогиох ч бас хуулийг нь байиад заалдмаар юм