“Дакар Ралли-2015”-т манай тамирчид амжилттай оролцож байна
- 2015-01-12
- Спорт
- 0

Өмнөд Америкт “Дакар Ралли-2015” олон улсын мото спортын уралдаан үргэлжилж байна. Өнгөрсөн өдрийн мэдээллээр машины төрөлд 82 тамирчин гарснаас 77 нь амжилттай орж иржээ. Харин Монгол Улсаа төлөөлөн 431 дугаартай жолооч олон улсын хэмжээний мастер Н.Лхамаа, чиглүүлэгч олон улсын хэмжээний мастер Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар уралдаж байгаа бөгөөд энэ өдөр 70 дугаар байрт орж ирсэн бол нийлбэр дүнгээр 67 дугаарт бичигдэж байна. Харин 455 дугаартай Унгарын багийн машины чиглүүлэгчээр яваа Д.Жаргалсайхан 71 дүгээрт орж, нийлбэр дүнгээр 68 дугаарт бичигдэж байна. Харин мотоциклийн төрөлд 119 тамирчин оролцсоноос 83 дугаартай Д.Болдбаатар 61 дүгээрт бариандаа орж ирсэн бол нийлбэр дүнгээр 71 дүгээрт уралдаж байна.

Сэтгэгдэл (0)