Өсвөрийн сагсчдын өрсөлдөөн эхэллээ

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Спортын төв ордонд эхэллээ. Тэмцээнд хот, хөдөөгийн эрэгтэй 32, эмэгтэй 12, нийт44 багийн 600 гаруй өсвөрийн сагсчин хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна. Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай тоглосон хүүхдүүдээс сонгон шалгаруулж, ирэх гуравдугаар сард Таиланд улсад болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулах аж. Тэмцээний аваргууд энэ сарын18-нд тодорно.

 

Б.НОМУУН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)