“Дакар ралли”-д уралдаж буй тамирчид амжилттай явна
- 2015-01-15
- Спорт
- 0

“Дакар ралли”-ийн ес дэх гараанд мотоциклийн ангилалд Хонда тамирчин Helder Rodriguez түрүүлжээ. Манай улсаас энэ төрөлд оролцож буй олон улсын хэмжээний мастер Д.Болдбаатар тэргүүлэгчээс хоёр цаг 50 минут 45 секундийн хоцрогдолтойгоор 48 дугаар байрт оржээ. Энэ жил анх удаагаа тус уралдаанд оролцож буй Ч.Анар WP7 хяналтын цэгээр 77 дугаар байраар бүртгэгдсэн бөгөөд барианд орсон мэдээлэл одоогоор dakar.com сайтад хараахан орж ирээгүй байна. Автомашины ангилалд энэ жил аваргаа хамгаалан оролцож буй Испаний тамирчин Нани Рома энэ жилийн анхныхаа га-раан даа түрүүллээ. Манай улсаас автомашины төрөлд эх орноо төлөөлөн оролцож буй 431 дугаартай олон улсын хэмжээний мастер Н.Лхамаа, Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар тэргүүлэгчээс зургаан цаг 13 мин 33 секундийн хоцрогдолтойгоор 63 дугаар байрт орсон ба нийт үзүүлэлтээрээ 65-д жагсаж байна.
Б.СИЙЛЭН

Сэтгэгдэл (0)