Жюү-жицүгийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно
- 2015-01-16
- Спорт
- 0
Монголын жюү-жицү бөхийн холбооны өсвөр үе, насанд хүрэгчид, ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 7-8-нд Спортын бэлтгэлийн төвийн “А” зааланд болно. Энэ жилийн тэмцээний шагналын сан болох88 мянган ам.долларыг Арабын нэгдсэн Эмират улсын жюү-жицү бөхийн холбооноос гаргахаар болжээ. Тус холбоо нь манайхаас гадна БНХАУ, БНСУ, Япон, Гуам гэсэн дөрвөн орны шагналын мөнгийг дааж байгаа юм байна. Улмаар ирэх дөрөвдүгээр сард дээрх орны аваргуудыг Эмиратад болох өндөр шагналын сантай олон улсын тэмцээнд оролцуулахаар болжээ.

Сэтгэгдэл (0)